Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвөөс мотоциклоор яваад сураггүй болсон 23 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 335 км-т, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат иргэн Д нь сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба 02.27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д /23 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг 05:48 цагаас эхлэн зохион байгуулж 06:05 цагт тус багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.