Хошорюү С.Бямбасүрэн аваргаар манлайлуулсан 22 бөх зодоглоно
Мэргэжлийн сумо бөхийн Хару башёд Хошорюү С.Бямбасүрэн аваргаар манлайлуулсан 22 хүчтэн таван зиндаанд хүч үзнэ.
Ирэх сарын 9-ны өдөр Осака хотноо эхлэх ээлжит хару башёгийн банцүкэ зарлагдлаа. Өнгөрөгч башёд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга зодог тайлсан бол түүний халааг монгол аварга хүлээн авч 74 дэх ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорсон билээ. 74 дэх ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн анх удаа аварга цолтойгоор бүх бөхчүүдийг манлайлан барилдана.
Мөн монгол бөхчүүдээс Киришима Б.Лхагвасүрэн комүсүби цолоо эргүүлэн авч зодоглох бол Хошорюү С.Бямбасүрэнгийн үеэл дүү буюу Д.Сэржбүдээ начны хүү Тэнросей С.Лувсангомбо жонжокүчи зиндаанд барилдах гэж байна.
Макүүчи зиндаа
Ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн
Маэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил
Маэгашира 8 Оошёоүма П.Дэлгэрбаяр
Маэгашира 12 Оонокацү Б.Чойжилсүрэн
Жүрёо зиндаа
Жүрёо 1 Тамашохо Э.Энхманлай
Жүрёо 6 Миторюү Б.Төрболд
Жүрёо 10 Дайсэйзан А.Асгахад
Макүшита зиндаа
Макүшита 7 Дайшохо Ч.Шижирбаяр
Макүшита 8 Котокэнрюү Г.Билгүүн
Макүшита 9 Кёокүкайюү Ш.Далайбаатар
Макүшита 10 Дэванорюү Т.Тэмүүлэн
Макүшита 15 Асахакүрюү Р.Жамянтогтох
Макүшита 16 Казэноүми Ц.Билгүүн
Макүшита 21 Хокүтомарү Н.Чинзориг
Макүшита 29 Хокүтэнкай Г.Сүхбат
Макүшита 45 СэйХакүхо Ө.Дэмиджамц
Санданмэ зиндаа
Санданмэ 6 Гоосэйзан Б.Мөнх-Од
Санданмэ 10 Сачинофүжи Г.Оргил
Санданмэ 18 Саданохикари Д.Наранцогт
Жонокүчи зиндаа
Жонокүчи 13 Тэнросэй С.Лувсангомбо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.