?Ардчилсан нам, ШИНЭ намууд нэгдэж, дараагийн сонгуульд ялалт байгуулна гэв

Ардчилсан нам, ШИНЭ намууд нэгдэж байгаа талаараа мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Ардчилсан нам, ШИНЭ намууд нэгдэх ажлын хэсгийн түвшин бүрэн шийдэгдсэн. Зарчмын бүхий л асуудал дээр нэгдсэн. Модон могой жилдээ намууд маань их хурлуудаа хуралдуулж, эцсийн шийдвэрийг гаргаж, ардчиллын төлөөх хоёр нам нэгдэх юм. Хоёр нам хамтарч сонгуульд оролцсон бол ялалт байгуулах байсан. гэв.

ШИНЭ намын ЕНБД Б.Гантулга:

-Сар шинийн босгон дээр улс орон ардчиллынхаа төлөө, ардчилсан үзэл баримтлалтай намуудыг түүчээлж, ШИНЭ нам маань Ардчилсан намтай хамтарч улс төрийн салбар болон улсын ирээдүйн асуудалд үүрэг гүйцэтгэхээр боллоо. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ШИНЭ намд 70 мянга гаруй сонгогчид саналаа өгсөн. МАН 510 мянган санал, АН 440 мянган санал авсан байдаг. гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.