?LIVE: 318 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авсан хэргийн шүүх хурал үргэлжилж байна

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” театрын танхимд болж байна.

УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнд холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 11-нд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг есөн удаа товлосны эцэст ийнхүү хэлэлцэж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “. Гэвч энэ , улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон юм.

БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан ,  юм.

Шүүгдэгч нарын мэдүүлгийг уншиж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.