Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж байна

Сар шинийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, архинаас үүдэлтэй осол гэмтэл болон өвчлөлтийн тоо өсөх хандлагатай байдаг.

Тухайлбал, өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэнээс архины хордлогын шалтгаант 5, бусад хордлогын шалтгаант 3, хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр, баярын өдрүүдэд тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай осол гэмтэлд өртжээ.

Иймд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг холбогдох байгууллагуудаас зөвлөв. 

480733090 1057481896423218 2813733945644140285 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.