Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын амралтын асуудлыг хэлэлцэнэ

Энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүд бямба, ням гарагуудад тохиож байгаа бөгөөд энэ хоёр өдөр бүх нийтээрээ амраад гуравдугаар сарын 3-ны даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил эхлэхийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн билээ.

Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ч энэ жилийн тухайд шинийн 1 тасарсан учраас 2, 3-ны өдрүүдэд амраад ажлын өдрүүд эхэлж буй юм.

Тэгвэл

Засгийн газрын энэ долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.