?Д.Энхтуяа: Эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, өнөөдрийн хэмжээнд авчирсан ахмадуудын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны асрахуй, сувилахуйн асуудлаар шинэчилсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон гишүүд Япон Улсад энэ сарын 12-19-ний хооронд ажиллажээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг ахмад настны нийгмийн асуудал. Тиймээс Япон Улсын ахмадын байгууллагуудаас туршлага судалж, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн болон халамж, асрахуйн асуудал нь ямар хэлбэрээр явдаг талаар судаллаа. Энэ бол зөвхөн ахмадын асуудал бус хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа шаардагддаг иргэн бүрийн асуудал юм. Тиймээс шинэчилсэн хуулийн төсөлд судалсан асуудлуудаа нарийн тусгаж өгөх юм.

ХЭҮК-оос гаргасан тоо баримтаар ахмадууд бие махбодын хүчирхийлэлд 47 хувь, сэтгэл санаа 65 хувь, эдийн засгийн хүчирхийлэл 30 хувь, үл хайхрах хүчирхийлэл 21 хувиар тус тус өртөж байна гэжээ.

Япон Улсын хүн амын 30 хувь нь ахмад настан. Хэдийгээр манай улс тийм өндөр тоонд очоогүй ч гэсэн гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.