Д.Амарбаясгалан: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор таван аймаг эрчим хүчээр хангагдана

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд (2025.02.06) ажиллажээ.

УИХ-ын намрын чуулганаар юм. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортлон авч байна. Тиймээс Ховд голын Шижигтийн хавцалд баригдах уг Түүнчлэн, баруун бүсийн аймгууд эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болсноор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэх юм.

Ийнхүү гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр тодотголоо.

Баруун бүсийн сумдын иргэд Эрүүл мэндийн төвдөө шүдний кабинеттай болох саналыг тавьж байлаа. УИХ-ын дарга орон нутагт хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан сумдад шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэж ажиллах шаардлагатай гэв.

Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд эрүүл мэндийн төвийг шинэчлэх, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн засвар, соёлын төвийн барилгын асуудлыг хөндөж байна. Эрдэнэбүрэн сумын иргэд цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн.

a361f035996e4a51b43368366d06c011

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.