УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргана

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байгаа талаараа өөрийн цахим хуудаст бичжээ.

Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ" Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна" гэж бичжээ. 

476186549 9828030270557843 2595961984872819400 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.