Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хоригложээ

Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажжээ.

Тодруулбал уг тогтоолын хоёр дахь заалт нь “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгожээ.

Ингэснээр хаврын морин уралдаан тойрсон нийгмийн талцал хуваагдал эцэс болж байна.

476433489 485705301006602 4400636923004100076 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.