УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, О.Алтангэрэл, С.Ганбаатар нар тойрогтоо ажиллаж байна

Монгол Улсын Их хурлын намрын ээлжит чуулган завсарлаж, гишүүдийн олонх тойрогтоо ажиллаж байна.
Тухайлбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдсон Г.Хосбаяр, О.Алтангэрэл, С.Ганбаатар тэргүүтэй гишүүд Архангай, Өвөрхангай аймагт ажиллажээ. 

Дээрх гишүүд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, бодлыг сонсжээ. Иргэдийн зүгээс уул уурхайн салбараас орж ирж буй хөрөнгө оруулалтыг үйлдвэр, бүтээн байгуулалтад үр дүнтэй зарцуулах, төрийн алба хүнд сурталгүй, түргэн шуурхай, цомхон байх асуудлыг хөнджээ.

476125955 122157391460335561 3100785215397678364 n

476079507 122157359876335561 2348697339889883788 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.