?Баян-Өлгий аймагт болох бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар:

  • Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
  • Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга
  • Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

  • Бүс орон нутаг бие дааж эдийн засаг, нийгмийн асуудлуудаа шийдвэрлэх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй татварын таатай орчныг бүрдүүлэхтэй холбоотой ажлын хэсгийг байгууллаа.
  • Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохион байгуулалтыг тогтолцоог оновчтой болгох ёстой. Ингэснээр бүсийн зөвлөлийг байгуулж ажиллахаар болж байна.
  • Бүсийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хангах
  • . Удирдлага зохицуулалтыг хангах хүрээнд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зөвлөгөөнд очиж бүсүүдэд хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргах болно.

475865610 1075980117873999 3909398476639520415 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.