З.Цэвээндорж: Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчино

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн автобус шинэчлэн тогтоосон тариф буюу 1000 төгрөгөөр үйлчилж эхлэх ажээ. 
Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:
-Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн цахим систем 2015 оноос хэрэгжсэн. Мөн 2024 оноос зорчигч тоолох системийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хоёр системээр Нисэх, Багануур, Багахангай чиглэлд зорчихдоо тухайн тогтсон чиглэлийн төлбөрөө төлөөд явна.
Зорчигч тоолох системээр банкны картаа уншуулах боломж хэвээр байгаа. Банкны картаар дамжин суух боломжгүй. Харин автобусны UB картаар дамжин суух боломж нь хэвээр байна.
Зорчигч тоолох UB картыг 100 байршилд байгаа коск машинаас авах боломжтой гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.