Ирэх бямба гарагаас автобусанд 1000 төгрөг төлж зорчино

Ирэх сарын 1-нээс буюу энэ бямба гарагаас иргэд нийтийн тээврээс 1000 төгрөгөөр зорчино. Харин өдөрт дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлөх юм. 

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт оруулсан. Ингээд нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчиж эхлэх байсан. Гэсэн ч программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байсан тул иргэд өмнөх зорчиж байсан юм. Тэгвэл ирэх сарын 1-нээс буюу энэ бямба гарагаас тус шийдвэр хэрэгжиж, аж. Чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой бөгөөд автобуснаас буух бүрдээ төхөөрөмжид Umoney картаа дарснаар дамжин суух хөнгөлөлт хамаарна. Харин өдөрт дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлөх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.