Махны экспортын хэмжээг зургаадугаар сарын нэгэн хүртэл хязгаарлаж, дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Манай улс хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулж дэлхийн зах зээлд гаргаж байгаа. Тухайлбал зүүн өмнөд Ази, Ойрх дорнодын Арабын орнууд, хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ экспортолж байна. 2023 онд 360 сая ам.долларын мах экспортолсон. Манай улс 160 мянган тонн буюу 6 сая малыг дотооддоо хэрэглэдэг бол 3 сая малыг экспортлох боломжтой байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ өсөлт үзүүлж байна. Тухайлбал, хонины мах 19 хувь, үхрийн ястай мах 15 хувь, үхрийн цул мах 17 хувь, ямааны мах 18 хувь өссөн байна.
Иймд үнийг буулгах, тогтвортой барих зорилгоор экспортод гарч байгаа махны зохицуулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэр зургаан сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Экспортлохоор төлөвлөж байсан мах махан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл рүү нийлүүлнэ. Хоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж, цэгүүдээр борлуулж эхэлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.