?Датаг хугацаагаар хязгаарлаж, хүчингүй болгох нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-т гомдол гаргав
Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-т гомдол гаргах тухай “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ээс мэдээлэл хийв.
Тэрбээр "Нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэт тогтмол ашиглаж байна гэсэн судалгаа байна. Бидний зайлшгүй хэрэглээ болох интернэт хэрэглээг датагаар дамжуулж авдаг. Үүрэн холбооны компаниуд датаг хугацаатай нийлүүлдэг. Энэ хугацаанд хэрэглэж дуусаагүй байгаа датаг хугацаа дууссан хэмээн устгадаг. Энэ нь бидний өмчлөх эрхэнд халдаж байгаа үйлдэл. Тухайн барааг мөнгийг нь төлөөд худалдаж авсан бол захиран зарцуулах нь иргэдийн асуудал" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.