СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-29

Цагаан сар, наадмаар урт амардаг байх асуудлыг Л.Энх-Амгалан сайд Засгийн хуралдаанд танилцуулна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Энэ жилийн Цагаан сарын баярын амралтын өдөр бямба, ням гарагт таарна. Улмаар шинийн 3-ны даваа гарагт амарснаар, мягмар гарагаас олон нийт ажилдаа орохоор буй.

Иргэдийн зүгээс “Монгол үндэстний уламжлалт баяр болох Цагаан сар, наадмаар урт амарч, бусад олон нийтийн амралтын өдрүүдийг болиулах хэрэгтэй. Жилдээ нэг л удаа ахан дүүстэйгээ уулзан золгодог чухал баяр. Хөдөө орон нутаг руу явж золгуут хийдэг учир амралтыг олон хоног байлгах нь зүйтэй” гэх байр суурийг илэрхийлсэн.

Уг олон нийтийн саналын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Цагаан сар, наадмаар 7-10 хоног амардаг байх тогтолцоо руу орохыг судалж, Засгийн газарт танилцуулна" хэмээх тайлбарыг өгсөн.

Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.