Т.Аюурсайхан Хүүхдийн хориход, Б.Ганхуяг Тахир соёотод ялаа эдэлж байна

“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн Т.Аюурсайхан Хүүхдийн хориход, Б.Ганхуяг Тахир соёотод ялаа эдэлж байна.

аж. ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн хорих ангийн нэршлийг өөрчилж өдгөө Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нэртэй болгосон билээ. Т.Аюурсайханы хувьд энэ ангийн аж ахуйн хэсэгт нь ажил хийж байгаа гэнэ.

Тэгвэл Тус хорих ангид олимпын аварга Н.Түвшинбаяр мөн ял эдэлж буй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хорих ялыг хоёр жил зургаан сар, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар жил хязгаарлаж, оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар ял оноосон шийтгэх тогтоол баталснаар ШШГЕГ-аас тэднийг хорих ангид хуваарилсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.