СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-27

🔴 Х.Баасанжаргал: Уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлж байгааг бид харлаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Төв талбайд өнгөрөгч амралтын өдрөөр “Монголоороо байя” тайван жагсаал болж, мянга орчин адуучин залуус оролцсон. Тэд хаврын морин уралдааныг буцаан сэргээх шаардлагатай гэх байр суурийг илэрхийлсэн билээ. 

Тэгвэл уг жагсаалыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Уяачид улс төрд ямар их нөлөө үзүүлдэг болохыг бид харлаа. Улс төрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Энэ жагсаал Морин спортын уламжлалыг эвдэх гэсэн, өв соёлоо устгах гэсэн үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлж байх шиг байна. Хаврын морин уралдаан уламжлалтай ямар ч хамаагүй болохыг шүүх, архивын баримтаар тогтоосон.

2004 оноос хойш хаврын уралдаан болдог болсон. 15 жилийн түүхтэй уралдааныг өв соёлтой андуурч байна. Үүнд улс төрчид буруутай, тэдний том лоббиноос эхэлсэн гэж хариуцлагатайгаар хэлье. 15 жилийн өмнөөс Засгийн газрын шийдвэрээр уг хаврын уралдааныг зохион байгуулдаг болж, уяачдад цол олгож эхэлсэн юм байна. 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 01-ээс тавдугаар сарын 01 хүртэл ямар нэг морин уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх тогтоол гаргаж байжээ. Хоёр удаагийн том шүүхийн шийдвэртэй байтал орон нутгуудад хууль зөрчиж ирсэн нь дахиад л улс төрчидтэй холбоотой. 

2024 оны зургаадугаар сард сонгууль зохион байгуулагдсан. Сонгуулийн бэлтгэл ажлаар би орон нутагт ажилласан. Энэ үеэр уяачид гэх мөнгөтэй хэсэг бүлэг нөхөд "Та нар сонгуульд ялъя гэж бодож байгаа бол хаврын морин уралдааныг зохион байгуулж бай, залуусын саналыг авъя гэж бодож байгаа бол Засгийн газрын тогтоолоо сэргээ" гэдэг юм билээ. Мөн өнгөрөгч сар шинийн баярын үеэр Ерөнхий сайд уяачидтай нэвтрүүлэгт оролцоход энэ саналаа хэлж байсан. Энэ бол улс төрд уяачид яаж нөлөөлж байгаа нь харагдсан хэрэг. 

Олон уяач гэж байгаа боловч цөөн хэдэн мөнгөтэй, сүлжээтэй хүмүүсийн хийдэг ажил юм. Энэ асуудал цэг тавих цаг болжээ. Шүүх, Засгийн газар цэг тавьчихаад байхад эргэн сэргээх гэсэн хэсэг хүмүүсийн ажиллагаа гэж харж байна. Уяачдын хурал төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш их оролцоотой байгаа нь харагдсан. Улс төрчид өөрсдөө орон нутаг дахь сүлжээгээ бий болгох чиглэлээр тэдэнд найдлага төрүүлж байна. Дэмжиж байна гэж харж байна.

Хавар насанд хүрэгчид богино зайн уралдаанаар энэ асуудлыг шийдэж болно. Тийм юм бол яагаад малчид өөрсдөө морио унаад малдаа явахгүй байгаа юм бэ. Яагаад дандаа мотоциклоор малаа хариулаад байна вэ. Морин соёлтой холбоотой өв уламжлалаа насанд хүрэгчид өөрсдөө дэлгэрүүлэхгүй байж бага насны хүүхдээр хавар цагт морин уралдаан зохион байгуулах гээд байна вэ. Хаврын уралдаан ганц нэг өдрийн асуудал биш. Олон өдрийн сунгаа, бэлтгэл ажил өрнөдөг. Үүнийг дагаад хүүхэд хичээл сургууль завсардаж, олон эрсдэл дунд амьдарч байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гаваа
3 сарын өмнө
116.206.83.106

Морь мал мэдэхгүй авгай дуугай байсан нь дээр .Монголын маань их өв соёлыг хятадууд өөрсдийнхөө нэр дээр бүттгүүлчихээд бна .Энэ чамд хамаагүй юу ???.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.