Цахилгааны төлбөр нь өндөр гарсан өрхүүдэд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна
"Цахилгааны төлбөр өндөр гарч байна" гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа юм.
УБЦТС ТӨХК цахилгааны тариф, төлбөр, тооцооллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчтэй харилцах суваг бүрээр өгч байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.