Уяач Э.Улаанхүү: Малчин залуусыг ганц тогтоож байгаа адуун соёлоо устгах биш үргэлжлүүлж авч явах ёстой

"Дүнжингарав" хаврын морин уралдаанаа дахин уралдуулдаг болж үндэсний өв соёлоо сэргээн, хамгаалах зорилготой “Монголоороо байя” тайван жагсаалд Уяач Э.Улаанхүү оролцож байна. 

Уяач Э.Улаанхүү:

-Миний хувьд хаврын морин уралдааныг сэргээх хэрэгтэй гэдэг байр суурьтай тус жагсаалд оролцож байна. Хөдөө аж ахуйн салбарт хамгийн их үүрэг оролцоотой байдаг хүмүүс бол эдгээр уяачид, адуучин залуус.. Иймд өмнө нь зохион байгуулагдаад болж байсан уралдааныг дахин сэргээх хэрэгтэй гэсэн үүднээс өглөө аймгаасаа гарч ирсэн. 

Унаач хүүхдүүдийн эрүүл мэндэд зайлшгүй анхаарах ёстой. Нэг үеэ бодоход наадмын зохион байгуулалт  дүрэм журам бүх зүйлс өөр болсон. Тэгэхээр зохион байгуулалтыг улам сайжруулж, зам харгуйг нь сайн янзлаад уралдах хэрэгтэй. Гэхдээ ийм цастайд мэдээж уралдахгүй. Бэлтгэл ажлыг л хийнэ. Гуравдугаар сарын хорьд гаргаад уралдахад болно. Говийн бүсэд уралдахад ямар ч асуудалгүй гэж бодож байна. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.