“Монголоороо байя” тайван жагсаалд 1000 гаруй адуучин залуус оролцож байна
Төв талбайд “Монголоороо байя” тайван жагсаал болж байна. Тус жагсаалд нийт 1000 гаруй адуучин залуус оролцож байгаа бөгөөд хаврын морин уралдааныг буцаан сэргээх шаардлагатай гэх байр суурийг илэрхийлж байна.
Жагсаал зохион байгуулагч:
-Бид Монголын нүүдэлчин ахуй, өв соёлоо хамгаалах, малчин залуусаа, уяачид, унаач хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө нэгдэж “Монголоороо байя” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулж байна. Монголын өв уламжлал, үнэт зүйл рүү гадны бодлогоор эсвэл хагаралдуулах зорилгоор дайрч доромжилж байна. Ардын хувьсгалынхаа 100 жилийн баяр наадмыг ч No Naadam гээд тэмдэглэж чадаагүй. Хүмүүс унаач хүүхдийн эрхийг мөн ярьж байгаа. Энэ бол зүй ёсны хэрэг. Заавал стандарт тогтоож хуран морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь зүй ёсны хэрэг. Үүнийг ч уяачид, малчид маань хүлээн зөвшөөрдөг.
Хамгийн гол нь бидний өв соёл, гадаад орны бодлогоор устаж алга болох ёсгүй. Хоёрдугаарт, бидэнтэй ижил нүүдэлчин Өвөр Монгол оронд өвлийн уралдаан, морь, мал аж ахуйг бүгдийг нь төр засгаас нь дэмждэг. Иймд энэ өв соёлоо хадгалж цааш нь уламжилж үлдээх нь энэ цаг үеийн залуусын үүрэг юм. Нүүдэлчин соёлын цаана газар шороо, эх орон, тусгаар тогтнол байдаг. Үүнд ач холбогдол өгч байгаа юм. Өнөөдөр 1000 морьтой залуус цугларчихаад байна. Монгол Монголоороо байх болтугай гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.