"Биг" барилгын материалын худалдааны төвд гал гарчээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өнөөдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраажээ.

Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргажээ

viber image 2025 01 24 13 12 00 044

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.