Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явахын оронд авлигатай тэмц гэв

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүд захиргааны хэргийн шүүх дээр гацсан" гэх хатуухан үгийг чуулганы хуралдааны танхимд хэлэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой.

Шүүгч нарт хандаж хэлэхэд

. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан.

Миний байр суурь бол Байгаль орчны яам газар олгох нь зохимжгүй гэж бодож байгаа. Зайсангийн отгуудаа яах вэ гэдгээ ярих л ёстой. Миний хувьд энэ отог гээд барилга барьсан асуудлаа нийслэлд өг гэж байгаа. Авлигатай тэмцээд эхлэхэд УИХ-ын гишүүд маань өөрсдөө өрөвдөөд, нөгөө талд орчихсон байдаг. Ингээд улсаараа 5,6 хүний гарт орчихсон. Нэг л мэдэхэд ганцаараа үлдчихсэн байдаг. Авлигатай үнэхээр тэмцмээр байгаа бол нэг талдаа гармаар байна. Үгүй бол больчмоор байна. Отог байшин болсон тохиолдолд ерөнхий төлөвлөгөө байх боломжгүй шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь яс байж, үүнийгээ дагадаг л байх хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.