Д.Үүрийнтуяа: Францын шүүх намайг авлига авсныг тогтоосон гэх бичгээ Н.Учрал сайд ил болгочих
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа нар дээрх албан тушаалыг хашиж байх үедээ Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гурван хоногийн өмнө АН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийхдээ тайлбар хийсэн юм.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “О.Эрдэнэбулан, Д.Үүрийнтуяа нарын өндөр албан тушаалтнууд нь лиценз олгохдоо авлига авсан. Францын шүүх тогтоосон. Миний хувьд АТГ, прокурор бүгд рүү нь бичиг явуулаад мэдээллүүд ирсэн” гэдэг тайлбар хийсэн билээ. Тэгвэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа дээрх асуудлаар өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа:
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуцлагатай хүн. Хүнийг ингэж гүтгэж болдог юм уу. Тэр авлига авсан талаар бүр Францын шүүх, АТГ, прокурор нь тогтоосон гэдэг бичгээ ил болгохыг шаардъя даа.
Би нь 1.2 сая еврогийн авлига авсан гээд Францын шүүх тогтоогоод АТГ, прокурор нь бичгээ ирүүлсэн гэнэ. Н.Учрал сайд энэ асуудалдаа хариу өгөх байх. Намайг авлига авсан гээд байгаа хүмүүс тэр мөнгө болоод шийдвэрийг нь гаргаж ирээд, тэгээд дараа нь яах ийхээ шийдээрэй. Амь насанд минь заналхийлэгч нар бас баримттай хүн заналхийлээрэй. Бид хуультай улсын иргэд шүү гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.