Канад бүсгүйчүүд найм дахь удаагаа дэлхийн цомыг өргөлөө

Шайбтай хоккейн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 

 

Энэ сарын 4-ний өдөр эхэлсэн 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын баг түрүүлж найм дахь удаагаа дэлхийн цомыг өргөлөө. Шигшээ тоглолтод АНУ болон Канад уламжлал ёсоор тунан үлдсэн ба 3:0 харьцаагаар Канад ялалт байгууллаа. 

Тэгвэл хүрэл медалийн тоглолтод Чех Шведийг 2:1 харьцаагаар буулган авч дэлхийн аваргын гурав дахь хүрэл медалиа хүртлээ. 

17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорсон байна. 

  • ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогч: Нела Лопусанова /Словак/
  • Шилдэг хаалгач: Даниела Новакова /Чех/
  • Шилдэг хамгаалагч: Члое Примерано /Канад/
  • Шилдэг довтлогч: Анабелла Фанале /АНУ/

17 дахь удаагийн ДАШТ-ий үр дүн 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.