АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилжээ
Ардчилсан Намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилжээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-С.Эрдэнийг орос хэлтэй, улс төрийн туршлагатай гээд АН-ын зүгээс дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргасан. Бид С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлээд Чикагогийн дэд консулаар томилсон. АНУ-ын Чикаго хотод монголчууд олноор суурьшсан. Иргэдтэйгээ харьцах харилцааг нь бодож С.Эрдэнийг АН-ын саналаар дэд консулаар тавьсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.