Америк залуучууд хоёр жил дараалан дэлхийн аваргын цомыг өргөлөө

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө.

 

Өнгөрөгч оны дэлхийн аваргад медаль хүртсэн АНУ, Швед, Чех, Финландын багууд энэ жил мөн л медалийн тавцанд зогслоо. Харин дэлхийн хорин удаагийн аварга Канадын залуучууд нутагтаа зохион байгуулагдсан дэлхийн аваргад мөн л медальгүй хоцорлоо. 

Шөвгийн наймд Чехийн баг Канадыг 4:3 харьцаагаар буулган авч хагас шигшээд АНУ-тай учраа таарсан юм. Харин Финланд хагас шигшээд Шведийг 4:3 харьцаагаар хожин аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон. 

Шигшээ тоглолтод АНУ-ын баг Финланд 4:3 харьцаагаар хожин түүхэндээ анх удаа хоёр жил дараалан аваргын цомын өргөлөө. Энэ удаагийн аваргын цом нь АНУ-ын хүртэж буй долоо дахь түрүү юм. 

Хүрэл медалийн төлөөх тоглолт энэ тэнцүүхэн явагдаж нэмэлт цагт Чех Шведийг 3:2 харьцаагаар хожин хүрэл медалийн эзэд боллоо. 

Олон улсын шайбтай хоккейн холбооноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдыг нэрлэлээ. 

  • Үнэ цэнтэй тамирчнаар АНУ-ын Райн Леонард 
  • Шилдэг хаалгач: Петтери Римпинен /Финланд/
  • Шилдэг хамгаалагч: Аксел Сандин Пеликка /Швед/
  • Шилдэг төвийн тоглогч: Райн Леонард /АНУ/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.