УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авна

УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссанаас хойш ажил хийгээгүй бол жилийн хугацаанд 46 сая төгрөгийн тэтгэмж авна.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024.05.16-нд баталжээ. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж, батлуулсан байна.

41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа

41.9.Хэрэв, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.

Энэ хуулийг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү хуулийн зохицуулалт нь ө

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.