Онгоцны ослоор нас барсан иргэдтэй ар гэрийнхэн нь салах ёс гүйцэтгэж байна

Өмнөд Солонгосын “Муан” олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон онгоцны ослоор амь үрэгдэгсдийг оршуулах, салах ёс гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Нас барсан иргэдийн ар гэрийнхэн ослын газарт очиж, эмгэнэл илэрхийлж, салах ёс гүйцэтгэжээ. Амиа алдсан иргэдийн гэр бүлийн гишүүд гэр талийгаачийнхаа хөргийг анхааралтай ширтэж, утлагын зуухнаас нэг алхам ч холдож чадахгүй эмгэнэн гашуудаж байгаа талаар БНСУ-ын Yonhap News сайт мэдээлэв.

Оршуулах ажилд очсон иргэн Ли Хан Хи  "Хоёр хоногийн өмнө утлагын газар ирсэн ч дахиад л уйтгар гунигтай ирлээ. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй  юм. Би сэтгэл их өвдөж байна" гэжээ.

PYH2024123012050001300 P4

PYH2025010206720001300 P4 

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.