Дутуу нярайг тээвэрлэн урсгал сөрж явсан түргэний тэрэгт зам тавьж өгөөгүйгээс эмч тархиндаа хүнд гэмтжээ
Дутуу төрсөн нярайг тээвэрлэн урсгал сөрөн явж байсан 103-ын машинд зам тавьж өгөөгүйгээс болж түргэн тусламжийн эмч тархины хүнд гэмтэл авчээ.
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу гэртээ төрсөн эх нярайд тусламж үзүүлж, дутуу төрсөн нярайг эмнэлэг рүү тээвэрлэх явцад зам тээврийн осолд оржээ.
Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй хурдтай орж ирсэн автомашин мөргөснөөс нярайг тэвэрч явсан эмч тархины хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.