Баянхонгорын Гурванбулагт хамгийн зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см байна.

Түүнчлэн Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15.0 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

image 1735350833028

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.