Өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан маргааш болно.
Монгол бөхийн өргөөнд арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан болно.
Энэхүү барилдаанд хамгийн олон удаа түрүү, үзүүр булаалдсан 4 бөх байдаг. Үүнд:
- Улсын аварга С.Мөнхбат 2 удаа (2011, 2014) түрүүлсэн.
- Улсын заан Б.Пүрэвсайхан 2 удаа (2013, 2015) түрүүлсэн.
- Улсын аварга Ч.Санжаадамба 2 удаа (2015, 2016) үзүүрлэсэн.
- Улсын заан Б.Бат-Өлзий 2 удаа (2019, 2021) түрүүлж, 1 удаа (2023) үзүүрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.