Сурагч Д.Номинзул: Каллиграфаар бичсэний дараа үзэсгэлэнтэй, гоё харагддаг

Өв соёлыг өвлөн уламжлагч Монгол Улсын 2024 оны шилдэг хүүхэд, Дархан-Уул аймгийн "Од" сургуулийн 12-1 ангийн сурагч, каллиграфич Д.Номинзултай ярилцлаа.

 Каллиграфич Д.Номинзул: 

-Би 2018 оноос каллиграф буюу уран бичлэг сонирхож эхэлсэн. Каллиграфаар бичсэний дараа үзэсгэлэнтэй, гоё харагддаг. Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын ордонтой хамтран 2022 оноос каллиграфийн сургалт явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 50 гаруй хүүхдэд каллиграф бичиг заасан. Мөн насанд хүрэгчдэд буюу төрийн албан хаагч болон уран бичлэг сонирхож буй 50 гаруй хүнд хичээл заасан. Дархан-Уул аймгийн 2023 оны шилдэг хүүхэд болсон. Энэ жил Өв соёлыг өвлөн уламжлагч Монгол Улсын 2024 оны шилдэг хүүхэд болсондоо баяртай байна гэв.

bec76824 1739 44fb 97db 92c4ba2315711

fb8a8e8b c34d 4ee5 8d17 55814e171dd51

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.