?Н.Номтойбаяр: Хятадад газар нутгаа алдах гээд байна гэдэг логикгүй юм ярьж, хөгжил эдийн засгаараа хохирохоо больё

УИХ-аар хэлэлцэж буй олны анхаарлыг татсан зарим асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 

-Улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр улс төрийн намууд нь ойлголцоод, нэгдсэн монгол төрийн нэг шийдэл гаргах хэрэгтэй.

Евразийн эдийн засгийн гэрээ байгуулах асуудал дээр гишүүд “Монголын эдийн засагт ямар ашигтай юм. Энэ хаалганы цаана юу байгааг мэдэхгүйгээр хаалгыг татахгүй” гээд Засгийн газар хэлэлцээрийг хойшлуулсан.

Холыг харсан байдлаар хууль тогтоол гарч байх ёстой. . Хамтарсан Засгийн газар төдийлөн бодлого зарчим нэгтэй явж чадахгүй байгаагийн тод илрэл харагдаж байна.

Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрээ баталж, тэргүүд гарын үсэг зурсан төсөл хөтөлбөрийг манайхан “Хятадад газар нутгаа алдлаа” гэж олон нийтийн бодолд нөлөөлж, төмөр замын царигаа өөрчилснөөр бид хөгжил, эдийн засгаараа л хохирсон. Асар их олох боломжтой орлогоо алдсан. Энэ алдааг Засгийн газар засах гээд ажиллаад байна. гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.