Засгийн газрын 8 сайд УИХ-ын чуулганы хуралдаа ирсэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нарын найман сайд одоогоор чуулганы хуралдаа орж ирээгүй байна.

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-д албан ёсны айлчлалтай яваа юм.

УИХ-ын чуулганы ирцийн мэдээллийг эндээс үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.