Төмөр замын хил холболтын төсөл, "Орано майнинг" компанийн гэрээг УИХ-ын даргад өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх эдгээр хоёр төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өнөөдөр 11:30 цагт Засгийн газраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барихаар болжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.