Л.Энх-Амгалан: Мөнхбаясгалангийн нураасан, миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ

Л.Мөнхбаясгалан та төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн мөн үү хэмээн сайд Л.Энх-Амгалан "жиргэв".

Тэрбээр, Монголын хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан, нураасан, ирээдүй үеэ хорлосон хүмүүсийн нэг нь та өөрөө. Таны нураасан миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ. Мөнхбаясгалан намайг "Монгол хүн үү?" гэж асууж байгаа юм байна. Хамтдаа очиж цусны шинжилгээ өгье, гурван үеийнхээ намтрыг нэгэн зэрэг ард түмэндээ ил дэлгэж тавья. Харин би энэ үгнээсээ буцахгүй шүү.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл миний санаачилсан хууль биш, хамтарсан Засгийн газрын боловсруулсан хууль. Л.Мөнхбаясгалаан та одоо мөнгөний сэтгүүлч биш иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн болсон. Ингэж иргэдийг идэр есийн хүйтэнд талцуулж, мэдээлэлгүй байдлыг нь дөрөөлөн бах таваа хангах сайхан байна уу.

Та хуулийн төслийн тавхан заалтыг уншилгүй хийсэн үг, үйлдэл гөлөг төөрүүлөхийн үлгэрээс чинь болоод .

Ичсэн хүн хүн ална гэж бий. Энэ хуулинд 280,000 хужаа оруулна гэсэн нэг ч тоо байхгүй. Хуулийн төсөлд ийм үг үсэг, цэг, таслал, тоо байгаа бол би хариуцлага хүлээе. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн уншиж, судалж, харьцуулж байж үг, үзэл бодлоо илэрхийлэх нь ёс зүйд нийцнэ.

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг. Илүү хэрсүү, илүү сэрэмжтэй байцгаая гэжээ.

Ташрамд дурдахад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хоёр төсөл байгаагаас П.Сайнзориг нарын санаачилсан төсөл эргүүлэн татагдсан. Л.Энх-Амгалан сайдын санаачилсан төсөл П.Сайнзориг нарынхаас илүү хортой. 280 мянган хятад ажилчид оруулж ирэх гэж байгаа" хэмээн өчигдөр ярьсан билээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.