О.Цогтгэрэл: Технологийн хоцрогдолтой, худалдааны хоригт орсон улсаар III цахилгаан станцаа өргөтгүүлэх шаардлага байна уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн асуулт асууж, хариулт авч байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эхний ээлжид 50 мВт-ын хүчин чадалтай дулааны станц барьж, дараагийн ээлжид ашиглалтын хугацаа дууссан 48  мВт-ын хүчин чадалтай станцын суурин дээр 250 мВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина” гэж танилцуулсны хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Ашиглалтын хугацаа дууссан станцын суурин дээр шинэ станц барина гэж байна. Суурин дээр барина гэдэг нь шинээр барина гэж ойлголоо. Шинэ станц барих юм бол заавал ОХУ-аар бариулдаг нь ямар учиртай юм бэ. Оросын техник, техниологи ямар түвшинд байгаа юм. Манай дөрөвдүгээр цахилгаан станцад 1300 хүн ажиллаж байна. Гэтэл орчин үеийн ийм станцад 100 хүн л ажиллаж байгаа. Технологийн хоцрогдолтой, худалдааны хоригт орсон улсаар бариулах хэрэг байна уу гэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Ийм түүхтэй юм байна лээ. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын талаас “. гэдэг ийм санал тавиад энэ ажил үргэлжлээд явж байна. 

Хоёрдугаарт, энэ станцын өргөтгөлийн ажил хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат нь, захиргааны барилгыг буулгаад 50 мВт турбин суулгана. 100 к/калори цагийн хүчин чадалтай дулааны зуух суулгана. Үүний дараа 4х12-ын дөрвөн турбин бий. Ашиглалтын хугацаа дууссан. Үүнийг хүссэн, хүсээгүй буулгах шаардлага үүснэ. Дулааны дутагдалд оруулахгүйн тулд жижиг станцаа эхэлж бариад ашиглалтад оруулна. Хоёрдугаар ээлжид хуучин суурин дээр нь шинэ станцаа барья гэж байгаа юм.

Санхүүжилт босгоход цөөхөн үлдсэн эх үүсвэрийн нэг учраас ОХУ-аар бариулъя гэж төрийн өндөр айлчлалын үед хэд хэдэн удаа шийдвэр ярилцаад хоёр улсын Засгийн газрын хооронд шийдвэр гаргаад явж байгаа юм байна лээ.

Зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг Монголын талаас III Дулааны цахилгаан станц боловсруулж байгаа. Хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд тусад нь тендер зарлаж, зөвлөх үйлчилгээний компани ажиллуулна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.