?LIVE: Ардчилсан нам ажиллах хүчний квоттой холбоотой хуулийг дэмжихгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралджээ. Ардчилсан намын бүлэг Гадаадаас ажиллах хүч авах хуулийн төслийг дэмжихгүй гэдэг дээр санал нэгджээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Гадаадаас ажиллах хүч авах хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж манай намын бүлгийн гишүүд үзсэн. Учир нь бизнесийн эрх, эрх чөлөөтэй холбоотойгоос гадна үндэсний эрх ашиг, монгол хүний үнэлэмж, цалин орлоготой холбоотой асуудал юм. Одоо байгаа хуульд дээр ч квотын асуудал байгаа. Асуудлыг нэмж өөрчлөөд сайжруулах боломжтой байхад, төлбөргүйгээр ажиллах хүчнийг оруулж ирж, хязгааргүй гэдэг нь учир дутагдалтай гэж үзсэн.
Судалгаанаас үзэхэд 100 хүний 57 хүн нь ажил эрхэлж, ажил хайж байна. Үүн дотроо нийгмийн даатгал төлж байгаа иргэд хоёрны нэгийг эзэлж байна. Ингээд үзэхээр дөрвөн монгол хүний нэг нь чанартай ажил эрхэлж байна. Иймд энэ тоог сайжруулж, дэлхийн дундаж тоонд хүргэхэд олон ажил хийх шаардлагатай гэж үзсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.