?П.Сайнзориг: Хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх тухай хуулийн төслөө эргүүлэн татаж байна
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван гишүүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслөө эргүүлэн татаж буй талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Ажиллах хүчний дутагдлыг нөхөх асуудал дээр бодлогын дэмжлэгүүд хэрэгтэй байна хэмээн ААН байгууллагууд ярьж байна. Мөн ажлын байрны төлбөр өндөр байгааг дурдаж байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхийн төлөө тус хуулийг өргөн барьсан. Гэвч олон нийтэд мэдээллээ дутуу дулимаг өгснөөс болоод шүүмж их байгаа учир энэ удаад хуулийн төслөө эргүүлэн татаж байна.
Хувийн хэвшлийг дэмжих, үүсээд буй татварын дарамтыг багасгах, ажиллах хүчний хомстолд ороод байгаа энэ байдлыг шийдвэрлэхийн төлөө зарчмын байр суурин дээрээ хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.