Аюулт үзэгдэл, ослоос 10 иргэнийг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 19 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Нийт дуудлагын 97 нь гал түймэр, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.

viber image 2024 12 23 08 29 28 780 (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.