С.Одонтуяа: Татан буулгаад байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулахаар боллоо

None

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, татан буулгаад байсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгууллахаар боллоо. Миний бие даргаар нь ажиллана. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нарийн бичгийн даргаар ажиллах юм. Нийслэлийн 1191 автомашиныг Евро-5 стандарт руу шилжүүлсэн байгаа. Төрийн байгууллагын хоёр мянга гаруй автомашиныг энэ стандарт руу яаралтай оруулах талаар судлахаар болж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.