Зөөвч-Овоо ураны төсөл нь дэлхийд Монголыг өөр нүдээр харах боломжийг олгоно
“Зөөвч-Овоо” ураны үйлдвэрлэл 2028 онд эхэлснээр Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа авч эхлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашиг хүртэнэ. Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлнэ гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохио болно гэж “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард хэлж байна.
“Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард:
-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухайд гурван зүйлийг хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын төр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй. Францын тал дангаараа үүнийг хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ашиг ихээр авна.
Учир нь үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа хүртээд эхэлнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашгийг Монгол Улс хүртэнэ. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тус гэрээний эцсийн хувилбарыг хүлээж байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар орно гэж бодож байна.
Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн сүүлийн хувилбарт хүрэхэд ойрхон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа барилга бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Сайншандаас өндөр хүчдэлийн шугам татах, зам барих, ажилчдын кемп барихаар төлөвлөж байна
Ингээд 2028 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхэлнэ гэж төлөвлөж байна .Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлэхээр болсон
Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохиог дэлхий нийтэд өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.