Д.Энхтүвшин: Монгол Улс Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдэх нь "ашиггүй"

Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэгдэх гэж буй. Ингэснээр 375 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ. Манай Улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Худалдааны хэлэлцээр бол шинжлэх ухаан. Эрдэмтэд маш нарийн судалгаа хийж, хэлэлцээр хийх эсэх асуудал яригддаг. Өнгөрсөн хугацаанд Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээртэй холбоотой асуудлыг судлахад манай улсад үр дүнгүй гэх дүгнэлт гарсан.

Энэ бол аж ахуй нэгжүүдийн хувьд таатай үйл явдал биш. Учир нь дөнгөж хөл дээрээ босож, төрөөс тодорхой хэмжээний зээл тусламж авч үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм үед дэмжлэг өндөртэй улсын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар сулдана. Тэгэхээр энэ хэлэлцээрт нэгдэх цаг нь арай болоогүй гэж үзэж байгаа. Мөн экспортын бүтээгдэхүүн маань хангалттай хэмжээнд бэлэн болоогүй үед алдагдалтай хэлэлцээр хийх шаардлагагүй. 

Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийсэн хойно УИХ дээр эсрэг байр суурь илэрхийлээд байх нь зохисгүй. Хоёр улсын хооронд үл ойлголцол үүсэх учир наана нь асуудлыг нухацтай ярилцах хэрэгтэй.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Б.Батцэцэг сайд “” гэх судалгаа гарсан талаар хэлсэн гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.