ЭХЗХ-оос хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авах цахим систем нэвтрүүлжээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг цахим системээр хүлээн авч эхэлжээ. 

ЭХЗХ-оос хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх цахим системийг нэвтрүүлсэн байна. 

https://consumer.energy.mn цахим системийг нэвтрүүлснээр хэрэглэгчээс хангагч байгууллагад өргөдөл, гомдол гаргахад хялбар, ойлгомжтой болох бөгөөд хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг цахимаар бүртгэж, түргэн шуурхай шийдвэрлэх таатай нөхцөл бүрдэж байна.

. Харин хангагч байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн болон хангагчаас шийдвэрлээгүй хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу цахимаар хүлээн авах, хэрэглэгчийн өргөдөл, гомдол шийдвэрлэх хангагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

469066575 1178130010388136 6543424869833367543 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.