Х.Итгэлт: Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбосны дараа Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтыг холбоно

Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам барих эрхийг манай улс таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж, Засгийн газар 45, УИХ таван удаа тогтоол гаргаж байжээ. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслөө нэрлэсэн. Үүний эхэнд нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл нэрлэгдэж байна. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус бүтээн байгуулалт эхэлсний дараа Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд холбох ажил жигдэрнэ. Тэр хэрээр манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх юм. Тус төслийн талаар Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт дараах мэдээллийг өгсөн юм. 

ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт:

- 2008 онд Энержи Ресурс ХХК концессын гэрээ авахад царигийн зохицуулалт байгаагүй. 2010 онд төмөр замын бодлого гарч автоматаар өргөн болж, 2014 онд буцаж нарийн болоод, 2020 онд нарийн царигаа өргөн болгоод өргөнөөр баригдсан. байдаг. Түүнчлэн  төрийн гурван өндөрлөгийн ярианы түвшинд нийтдээ 20 гаруй удаа яригдсан.

байдаг. Цэгийн асуудлаар Хятадын асуудлаар дөрвөн удаа яриа хэлэлцээр хийсэн. Ингээд 703 дугаар цэг дээр тогтсон.

Хил дамнасан төмөр зам нь тухайн байгаа газрынхаа байгаа цэгээс 28 метрийн өндөрт холбогдоно. 28 метрийн өндөр 32 метрийн өргөн дам нуруутай гүүрэн байгууламж байна. Тус гүүр дээр хоёр төмөр замыг цариг байна. Ингээд 1.4км яваад сална. Хятадын талын өргөн цариг нь зүүн талдаа, нарийн цариг нь баруун талдаа байна. Манайх харин нарийн нь зүүн талдаа, өргөн нь баруун талдаа байна. 1.4 км яваад хоёр төмөр зам тус тусдаа гүүрээр сална. Ингээд нүүрсний экспорт болон Оюутолгойн экспортын таван автозам дээгүүр хоёр төмөр зам даваад далан руугаа буюу шороон дээр бууна. Ийм инженерийн хэцүү хийцлэлтэй байгууламж байна.

Үүнд хоёр царигийн гүүр, далан, нарийн царигийн өртөөг байгуулна. Түүнчлэн дохиолол холбооны байгууламж, камерын тоног төхөөрөмж, хил хяналтын байгууллагын төхөөрөмж, зүтгүүр зэрэг багтана.

Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага 1955 онд үүсгэн байгуулагдсан. Манай улс тус хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс. Тус олон улсын байгууллагын гэрээнд цариг өөр байсан тохиолдолд ачаа өгч байгаа тал нь өөрийн царигаар хүлээж авч байгаа талдаа хүлээлгэж өгнө өө гэсэн байдаг. Ингэхээр . Ингээд манайх өргөн барьсан учраас хоёр царигийн асуудал яригдаж байна.

b6694543 5170 47ab 8d07 30c3e1ec5703

Тус төмөр зам ашиглалтад орсноор бид өдөрт арван галт тэрэг тээвэрлэсэн тохиолдолд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэх тооцооллыг гаргасан. Энэ тоо дээшээ өсөх боломжтой.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор одоо 30 сая тонн экспорт дээр нэмж 30 сая тонн ачаа нэмэгдэнэ. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгой компани одоо байгаа олборлолт дээр нэмэлт 20 сая тонныг олборлоно. Ингэхээр

. Тодруулбал, Шивээхүрэн Сэхэгийн төмөр зам Монголын талдаа бэлэн болчихсон. Хилийн шугамд тулчихсан. Хятадын талдаа 3.75 км дан замын ажил үлдсэн. Өртөө болон бусад байгууламж баригдсан. Энэ 3.75км төмөр зам нь хорь хоногийн ажил гэж байгаа. Шивээхүрэн Нарийнсухайтын бүлэг орд нь 14 сая тонн авто замаар экспортолсон. Нарийнсухайтын бүлэг орд нь 25 сая тонны хүчин чадалтай ч боомтдоо баригдаад ийм бага хэмжээгээр олборлолт явуулж байна.

Дараагийн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан. Монголын тал 600 метр, Хятадын тал 10 км дутуу байгаа. Үүнийг гурван сарын ажил гэж байгаа. Энэ хэсэг нь 15 сая тонны хүчин чадалтай.

Бичигт-Зүүнхатавчын сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хангагдаж байгаа. 2028 оноос гэж тооцож байгаа.
Ингээд дүгнэхээр Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэнээр бусад хүлээгдээд байгаа боомтуудын төмөр замаар нийтдээ 80 сая тонны уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжтой юм. Үүнийг дагаад Монгол Улсад валют болон үүнтэй холбоотой төлбөр мөнгө нэмэгдэнэ. Эдийн засагт эергээр нөлөө үзүүлнэ.

467471742 563927479902402 2223375340249968648 n

Хятад улс 160 мянган км төмөр замын сүлжээтэй. Жилийн ачаа тээврийн хэмжээ тэрбум тонноор яригддаг том сүлжээ. Монгол Улс Хятад улстай төмөр замын боомтуудаараа холбогдох нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс буюу ОХУ, Казахстан, Индонез, Австрали, Канад, Чили зэрэг улсууд Хятадтай нүүрсний худалдаа хийхийг эрмэлзэж байна. гэв.

bddb2518 db30 4ac4 bca0 7a7bac1573de

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.