Өвлийн элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт" арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулагдах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх хуваарьтай байна.

Шалгуулагч шалгалтын “Суудлын хуваарь”-аа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авна.

Элсэлтийн шалгалтад шалгуулагч "хариултын хуудас" будах харандаа, баллуурыг "Боловсролын үнэлгээний төв"-с тарааж өгнө. ЭЕШ-ыг нийслэлд 3, 21, 23, 50, 84-р сургуулийн байранд зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.