ГССҮТ, Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.

468798155 1116111193229490 4685896312911436022 n

468521221 1116111179896158 8233927120295739282 n1

468506627 1116111273229482 6876189312522250925 n

468507137 1116111279896148 1418517691695718408 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.