Төвийн бүсийг Хөдөө аж ахуй төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Төвийн бүсийг Хөдөө аж ахуй төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлж, Хөшигийн хөндийн хот байгуулах, Хүнд, хөнгөн үйлдвэрүүд, Эрчим хүчний төвүүд, 4 эгнээ бүхий автозамууд, зэрэг томоохон ажлыг хийхээр төлөвлөсөн.

Тэр дундаа Дархан-Уул аймагт бүсийн хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, Сэлэнгэ аймагт металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зэрэг онцлох ажлууд байна.

Төвийн бүсийн хөгжлийн чуулганаар бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийг урт хугацаанд хөгжүүлэх арга хэмжээ, хөрш орнуудтай эдийн засгийн интеграцид нэгдэх, аж үйлдвэр, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх эрхзүйн орчны шинэчлэх, татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.

468402245 1026613209477357 6056619412805122233 n

468674365 1026613242810687 6485399882200234788 n

468832979 1026613682810643 1179367689047108009 n

468699337 1026613056144039 9179758101371353649 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.